10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв (2026 оны 01-р сарын 12-ноос 21-нийг хүртэлх) Тунадас: 13-наас 14-нд шилжих шөнө нутгийн төв хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 14-нөөс 15-нд шилжих шөнө зарим газраар, 17-нд нутгийн баруун өмнөд цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр, 13-нд зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Эг, Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -12...-17 градус, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 13-нд нийт нутгаар хүйтний эрч суларна. 15-наас нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч Эг, Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -24...-29 градус, бусад нутгаар шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байна.
Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү
Санал өгсөнд баярлалаа