Амжилттай илгээлээ

Мэдээ, мэдээлэл

“ИНГЭТИЙН МӨНГӨЛ ӨВӨЛ 2026” цасны баяр амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүд тодорлоо. Тус цасны баярын хүрээнд олс таталт, мөсөн шагай, тэшүүр, цасны сумо, цасны буухиа, цасан урлал, хээрийн зоог зэрэг олон төрлийн сонирхолтой тэмцээн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Багийн нийлбэр дүнгээр: ТЭРГҮҮН БАЙР – Улсын тэргүүний Ундраа цэцэрлэгийн хамт олон ДЭД БАЙР – Ингэт багийн хамт олон ГУТГААР БАЙР – Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон ТУСГАЙ БАЙР – Ахмадын хорооны хамт олон тус тус шалгарч, идэвх зүтгэл, эв нэгдлээ харуулан амжилттай оролцлоо. Цасны баярыг хамтран зохион байгуулж, тэмцээн уралдаанд идэвхтэй, амжилттай оролцсон нийт баг, байгууллага, иргэд та бүхэнд гүн талархал илэрхийлье. Эв нэгдэл, нөхөрлөл, инээд хөөрөөр дүүрэн энэ сайхан баяр маань цаашид улам өргөн хүрээнд, уламжлал болон зохион байгуулагдах болно

Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Санал өгсөнд баярлалаа